Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол шатарчин охин Унгар улсын аварга болж, ДАШТ-д орох эрх авлаа

Д.Нандин-Эрдэнэ тус тэмцээнд аваргалснаар өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол шатарчин охин Унгар улсын аварга болж, ДАШТ-д орох эрх авлаа
Монгол шатарчин охин Унгар улсын аварга болж, ДАШТ-д орох эрх авлаа. Зураг: МҮОНРТ

Унгар улсын Эгэр хотод 7 дугаар сарын 23-31-нд болсон Унгар улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд 14 хүртэлх насны охидын ангилалд өрсөлдсөн Дебрецен хот (DEAC) клуб, Champion professional online chess клубийн тамирчин Д.Нандин-Эрдэнэ нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангажээ.

Ийн Д.Нандин-Эрдэнэ тус тэмцээнд аваргалснаар өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авсан байна.

Энэ жил Унгар улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд 5 дахь удаагаа өрсөлдөж анх удаа түрүүлж буй Д.Нандин-Эрдэнэ өмнө нь мөнгөн медаль нэг, хүрэл медаль хоёр удаа хүртэж байжээ.

Хуваалцах