“Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа
Өдгөө 34 настай, “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл нь нийт 10 тулаан хийхдээ найм ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй байна. Түүний хувьд 2021 оны эхэнд “LFA 103” өдөрлөгийн хүрээнд Спайк Карлайлтай тулалдан ялагдсан билээ.
Мэдээллийн алба

АНУ-ын мэргэжлийн холимог тулааны LFA холбооны “LFA 117” өдөрлөг өнгөрсөн бямба гарагт болж, Монголын тамирчин Д.Батсүмбэрэл АНУ-ын тулаанч Эмилио Уиллиамстай рингэнд гарав.
Тулааныг удаан үргэлжлэх болов уу хэмээн мэргэжилтгүүд тооцоолж байсан ч эсрэгээрээ болж, нэгдүгээр үед манай улсын тамирчин хүнд цохилтоор ялалт байгууллаа.