"Монгол шуудан" төрийн өмчит компанийн ажилчид ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол "Монгол шуудан" төрийн өмчит компанийн ажилчид ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол "Монгол шуудан" төрийн өмчит компанийн ажилчид ажил хаяж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тэд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн захирал Ц.Батсайханыгаа ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн тайван жагсаал хийж байгаа. Тэгвэл 14 хоног өнгөрчихөөд байхад хууль бус шийдвэрээ цуцлаагүйд дараагийн арга хэмжээг хэрэгжүүлж ажил хаяж, өлсгөлөн зарлана" гэж компанийн төлөөллүүд мэдэгдлээ.


















