Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв
Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Мөн 2014 онд Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын 10 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран өчигдөр Гадаад харилцааны яаманд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар дахь дипломат корпус, Швейцарын Холбооны Улстай хамтран ажилладаг Монголын Их, дээд сургууль, урлаг, соёл, судалгаа шинжилгээний байгууллага, худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. Мөн Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Швейцарын хөгжлийн агентлагийн Захирал М.Дахинден тус хүлээн авалтад оролцсон байна.

Ёслолын арга хэмжээний үеэр Монгол, Швейцарын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд тус үзэсгэлэн тавдугаар 22-24-ний өдрүүдэд Чингисийн талбайд гарах ажээ.

Хуваалцах