Монгол, Солонгос сэтгүүлчдийн төлөөлөл уулзлаа
Манай улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгос улсын сэтгүүлчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

Манай улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгос улсын сэтгүүлчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Хоёр улсын сэтгүүлчдийн холбоод нь 4 жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн юм. Энэ хүрээнд улс хооронд сэтгүүлч солилцож туршлага судлах, хоёр улсын нийгэм, соёлын арга хэмжээнд оролцож байна.
Энэ удаагийн уулзалтад MBC, SBS зэрэг Солонгосын үндэсний томоохон телевиз, радиогийн сэтгүүлчид оролцож байгаагаараа онцлог гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ярилаа.
Солонгос улсын Сэтгүүлчдийн холбоо нь 10 мянга гаруй гишүүнтэй 50 гаруй жилийн түүхтэй байгууллага юм.


















