Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Солонгосын 24 жилийн ойг тохиолдуулан бялуу хуваажээ

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 24 жилийн ой өчигдөр тохиолоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Солонгосын 24 жилийн ойг тохиолдуулан бялуу хуваажээ
Монгол Солонгосын 24 жилийн ойг тохиолдуулан бялуу хуваажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 24 жилийн ой өчигдөр тохиолоо.

Ойн хүрээнд өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ругийн хүсэлтээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр түүнийг хүлээн авч уулзжээ.

Өдгөө хоёр улсын худалдааны бараа эргэлт 63 сая ам.долларт хүрсэн ба БНСУ нь Монгол Улс дахь нийт хөрөнгө оруулалтын 2.7 хувийг эзэлдэг үзүүлэлтээрээ манай хамтын ажиллагаатай орнуудаас долоодугаар байрт жагсдаг байна. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны талаарх бүхий л асуудлуудыг ярилцаж, цаашид найрсаг харилцаатай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 24 жилийн ойн өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаж буйгаа ноён Ли Тэ Ру билэгшээгээд баярын бялуу, оргилуун дарс бэлтгэн иржээ.

Хуваалцах