Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн зохиогчийн эрх, оюуны өмчийг харилцан хамгаална

Маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан төлөөлөгчийн гэрээ”-нд гарын үсэг зурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн зохиогчийн эрх, оюуны өмчийг харилцан хамгаална
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн зохиогчийн эрх, оюуны өмчийг харилцан хамгаална. Зураг: МҮОНРТ

Маргааш “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улс, БНСУ-ын зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагууд хамтран ажиллах “Харилцан төлөөлөгчийн гэрээ”-нд гарын үсэг зурна.

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Солонгосын хөгжмийн зохиолчийн эрхийг хамгаалах холбоо /KOMCA/ нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолч, яруу найрагчдийн зохиогчийн онцгой эрх хамгаалагдах эрх зүйн орчин буй болох юм.

Хуваалцах