Монгол сурагчид шатрын багийн дэлхийн аваргын III, IV байрт шалгарлаа
Энэтхэг улсын дунд сургуулийн баг түрүүлж, Перу улсын дунд сургуулийн баг аман хүзүүдсэн бол Монгол Улсын 33 дугаар сургуулийн баг гуравдугаар байр, нэгдүгээр сургуулийн баг дөрөвдүгээр байрт шалгарчээ
Мэдээллийн алба

Дэлхийн экспо-2020/2021 арга хэмжээний хүрээнд Дунд сургуулиудын шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж 53 орны 295 ерөнхий боловсролын сургууль, шатрын академийн нийт 2600 хүүхэд цахимаар өрсөлдсөн. Ийн финалын шатанд шилдэг 12 сургууль шалгаран АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын 23-30-ны хооронд танхимаар өрсөлдлөө.
Тус тэмцээнд Энэтхэг улсын дунд сургуулийн баг түрүүлж, Перу улсын дунд сургуулийн баг аман хүзүүдсэн бол Монгол Улсын 33 дугаар сургуулийн баг гуравдугаар байр, нэгдүгээр сургуулийн баг дөрөвдүгээр байрт шалгарчээ.



















