Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Монгол, Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв

Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнх

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв
Монгол, Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв. Зураг: МҮОНРТ

Тайландын Вант Улсын Ерөнхий сайдын 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр монгол ноолуурыг тайланд торготой хольж нийлүүлэн шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр орны Ерөнхий сайд санал солилцож байсан юм.

Энэ санааг ажил хэрэг болгох үүднээс хамтарсан судалгаа хийж, туршилтын журмаар Тайландад үйлдвэрлэн гаргасан Монгол ноолуур-торгоны хольц бүхий даавуу, бэлэн хувцасны үзэсгэлэнг есдүгээр сарын 2-ны өдөр Бангкок хотын үзвэр, үйлчилгээний “Сиам Парагон” төвд нээв.

Үзэсгэлэнг нээж Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр хэлсэн үгэндээ Монгол, Тайланд хоёр улсын экспортын гол чухал, үнэ цэнэтэй, брэнд бүтээгдэхүүн болох ноолуур, торгоноос гаргасан шинэ даавуу материал, бэлэн бүтээгдэхүүн нь хоёр орны төдийгүй дэлхийн зах зээлийн сонирхлыг татна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, хамтарсан энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол-Тайландын худалдаа, эдийн засгийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Тайланд дахь Монгол Улсын ЭСЯ, Тайландын Аж үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын зургаан компанийн төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэд ноолуур, торгыг хольж гаргасан үйлдвэр, технологитой газар дээр нь танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар Тайландын талын байгууллага, компаниудтай санал солилцох юм.

Түлхүүр үг:Монгол Тайландын хамтарсан үзэсгэлэн нээгдэв
Хуваалцах