Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол тамирчдыг үйлчлэгчтэй андуурах вий

“Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадамд оролцох Монголын баг тамирчид өмсөх хувцсаа өнгөрсөн амралтын өдөр гардан авсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол тамирчдыг үйлчлэгчтэй андуурах вий
Монгол тамирчдыг үйлчлэгчтэй андуурах вий. Зураг: МҮОНРТ

“Сочи 2014” өвлийн олимпийн ХХII наадамд оролцох Монголын баг тамирчид өмсөх хувцсаа өнгөрсөн амралтын өдөр гардан авсан.

Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” компани Италийн залуу зохион бүтээгч Стефано Уггеттитай хамтран бүтээсэн уг загвар шүүжлэлд өртөж эхэллээ.

Олон нийтийн цахим хуудаснаа монголын баг тамирчдын хувцсыг АНУ, Япон зэрэг улсуудтай харьцуулан, “МИАТ-ийн цэвэрлэгч юм уу? Ахлах ангийн сурагч юм уу? Очоод гаргасан амжилтаараа биш өмссөн зүйлээрээ онигоонд ирэх юм байна даа” гэхчлэн бичих фээсбүүкчид олширч байна.

Улмаар “Зочид буудлынхан андуураад шалаа цэвэрлүүлэх вий дээ” гэх хошигнол салахгүй дагасаар байгаа нь бас нэгийг хэлээд байх шиг ээ.

Хуваалцах