Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол тамирчид Ой тогтоолтын ААШТ-ээс 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв

Монгол Улс(19818 оноо) багийн нийлбэр дүнгээр аваргалж, дэд байрт БНХАУ (13536 оноо), гуравдугаарт байрт Индонез улс (12439 оноо)-ын баг оржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол тамирчид Ой тогтоолтын ААШТ-ээс 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв
Монгол тамирчид Ой тогтоолтын ААШТ-ээс 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Индонез улсын Бали аралд боллоо. Тус тэмцээнд 13 орны 133 тамирчин оролцсон бөгөөд Монголоос олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж, 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ. Түүнчлэн Монгол Улс(19818 оноо) багийн нийлбэр дүнгээр аваргалж, дэд байрт БНХАУ (13536 оноо), гуравдугаарт байрт Индонез улс (12439 оноо)-ын баг оржээ.

Үүнээс гадна “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар Азийн мастерын болзол хангажээ.

Хуваалцах