“Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу өчигдөр хуралдлаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар тариаланчдын тулгамдсан асуудал буюу санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэх юм.
Ингэснээр тариалан эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан олгохоор болжээ.


















