Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд 19 баг оролцжээ

“Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчин оролцсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд 19 баг оролцжээ
“Монгол тэмээ-999” арга хэмжээний буухиа тэмцээнд 19 баг оролцжээ. Зураг: МҮОНРТ

“Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчин оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаврыг гүйцэтгэжээ.

Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар, тэсвэр тэвчээр, уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Базархайрхан” баг, хоёрдугаар байрт Ховд аймгийн Булган сумын “Хөсөгтөн” баг, гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг тус тус шалгарчээ.

Хуваалцах