Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол тоглогч “PUBG Mobile club” нээлттэй тэмцээнд түрүүлж, 15.000 ам.долларын шагнал хүртлээ

мөнгөн шагнал болон “World league spring 2020: Western division” тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол тоглогч “PUBG Mobile club” нээлттэй тэмцээнд түрүүлж, 15.000 ам.долларын шагнал хүртлээ
Монгол тоглогч “PUBG Mobile club” нээлттэй тэмцээнд түрүүлж, 15.000 ам.долларын шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

“PUBG Mobile club open - Spring Split 2020: Europe finals” тэмцээнд нийт 32 баг онлайн хэлбэрээр өрсөлдөж, М.Даваадорж хэмээх монгол залуугийн тоглодог CIS бүсийн “KoninaPower” баг түрүүлж, мөнгөн шагнал болон “World league spring 2020: Western division” тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Уг тэмцээн ирэх зургаадугаар сард эхлэх ба нийт 16 баг Польш улсын Катовиц хотод өрсөлдөх юм. Гэлээ ч дэлхий дахиныг айдаст автуулаад буй “Covid-19” цар тахлын улмаас тэмцээний тов хойшлогдож магадгүй болсон аж.

Сонирхуулахад, “KoninaPower” багийг бүрэлдэхүүнд Davaadorj "RobdiNNi" MunkhbatAkhmetov, Askar "DGR" Askar Akhmetov, Nursultan "Gonzo" Nartbayev, Daniil "Tixzy" Suchkov, Damir "AXZCER" Omarov нарын тоглогч тоглодог.

Хуваалцах