Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол трамвайгаар 2018 оноос зорчино

“Цахилгаан тээвэр” компа­нийн инженерүүд орчин үеийн технологиор дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвай үйлдвэрлэхээр туршиж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол трамвайгаар 2018 оноос зорчино
Монгол трамвайгаар 2018 оноос зорчино. Зураг: МҮОНРТ

“Цахилгаан тээвэр” компа­нийн инженерүүд орчин үеийн технологиор дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвай үйлдвэрлэхээр туршиж байна. Энэ нийтийн тээврийг BRT систем гэж нэрлэдэг бөгөөд цахилгаанаар явдаг ч троллейбусыг бодвол хурдтай, дуу чимээгүй, тав тухтай, нэг дор 300-450 зор­чигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Монгол инженерүүдийн бүтээх тээврийн үйлчил­гээг Долоон буудлаас Шинэ нисэх хүртэлх 36 км урттай замд явуу­ла­хаар зураг төслийг нь гаргасан байна. Мөн нэг шонтой, pезинин дугуй­тай учраас хурд сайтай хэмээн инженерүүд онцолжээ. Шинэ трамвайд тусгайлсан зам шаардлагагүй бөгөөд хуучин зам дээр хоёр төмөр тоног­лол нэмж хийхэд болно гэнэ. Нийтийн тээврийг хөгжүүлж, дэл­хийн хотуудын жишигт хүргэ­х энэ ажил нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусчээ. Трамвайг Азийн хөгжлийн банкны 212,0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлө­сөн бөгөөд 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах аж.

Хуваалцах