Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно

Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги, тус аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг оролцуулахаар тогтлоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно
“Монгол цэргийн жавхаа” уралдаан болно. Зураг: МҮОНРТ

“Монгол цэргийн жавхаа” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүний дагуу НЗДТГ-ын дарга, нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Монгол цэргийн жавхаа- 2015” уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, санал солилцов. Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги, тус аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг оролцуулахаар тогтлоо.

“Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг 3 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээж, тавдугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн тайлбайд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үзүүлэх тоглолт, нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм.

Хуваалцах