Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол цэргийн жавхаа" уралдаанд 31 анги, байгууллага оролцож байна

Уралдааны нэгдүгээр шат өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах ёстой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол цэргийн жавхаа" уралдаанд 31 анги, байгууллага оролцож байна
"Монгол цэргийн жавхаа" уралдаанд 31 анги, байгууллага оролцож байна. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах "Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Уралдааны нэгдүгээр шат өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах ёстой. Нийслэлийн Цэргийн штабаас өгч байгаа мэдээллээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын 31 анги, байгууллага энэхүү уралдаанд оролцож байгаа юм байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 29-ний өдрөөс ирэх сарын 28-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэх юм.

Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, "Монгол цэргийн жавхаа-2016" үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдана. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байрт шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлэгийн хэрэгсэл олгохоор төлөвлөжээ.

Хуваалцах