Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол цэргийн жавхаа" уралдааны дүн ирэх долоо хоногт гарна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг ЗДТГ, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол цэргийн жавхаа" уралдааны дүн ирэх долоо хоногт гарна
"Монгол цэргийн жавхаа" уралдааны дүн ирэх долоо хоногт гарна. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг ЗДТГ, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 11-23-ны өдрийн хооронд зохион байгуулж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулсан. Тэгвэл хоёрдугаар шатны шалгаруулалт 05 сарын 20-ны өдөр буюу энэ баасан гарагт Батлан Хамгаалахын Их сургууль дээр болж, эхний шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ.

Харин ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдөр, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ. “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах