Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол цэргийн музей" нүүж явна

Монгол орон даяар батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол цэргийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Музей нүүж явна” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол цэргийн музей" нүүж явна
"Монгол цэргийн музей" нүүж явна. Зураг: МҮОНРТ

Монгол орон даяар батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол цэргийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Музей нүүж явна” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Монгол цэргийн музей 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 5, 6, 7, 8-р дивезийн байлдааны дайчин тугийн түүхийг хил дагуу байгаа хилийн цэргийн ангиуд, төмөр замын ахмадуудад сурталчлан таниулж байгаа юм.

Тодруулбал, Замын-Үүд, Эрдэнэ, Зүүнбаян дахь дугаар ангиудын байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулж мөн чөлөөнд байгаа бэлтгэл дэд хурандаа Т.Бат-Очир тухайн үеийн дайнд оролцож байсан монгол цэргийн дайчин чанар, үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээний талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэ ажлыг Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Бямбарагчаа ахлагчтай ажлын хэсэг Дорноговь аймагт хэрэгжүүлсэн байна.


Хуваалцах