Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг дэлгэнэ

"Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой"-д зориулсан Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг дэлгэнэ
Монгол цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

"Монгол Улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой"-д зориулсан Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд болно.

Хуралд Цэргийн салбараас төрсөн урлагийн шинжлэх ухааны доктор Л.Эрдэнэчимэг, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд нарын найман эрдэмтэн эртний үлээвэр хөгжмөөс эхлээд өнөөгийн үлээвэр хөгжим хүртэлх сонирхолтой баримт, судалгаа хийснээ олон нийтэд тайлагнах юм.

Мөн энэ үеэр цэргийн үлээвэр хөгжмийн түүхийг дэлгэсэн үзэсгэлэн болно. Монголын цэргийн үлээвэр хөгжмийн нэгэн зууны түүхийг өгүүлэх энэхүү арга хэмжээнд Цэргийн хөгжмийн сургууль, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг урлагийн байгууллагынхан оролцоно.

Хуваалцах