Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол цэргийн урлаг" номын нээлт боллоо

Модун Шаньюйгаас Маршал Чойбалсан хүртэлх цэрэг эрсийн байлдааны тактикийн талаар өгүүлэх "Монгол цэргийн урлаг" номын нээлт өчигдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол цэргийн урлаг" номын нээлт боллоо
"Монгол цэргийн урлаг" номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Модун Шаньюйгаас Маршал Чойбалсан хүртэлх цэрэг эрсийн байлдааны тактикийн талаар өгүүлэх "Монгол цэргийн урлаг" номын нээлт өчигдөр боллоо.

Энэхүү бүтээлийг цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нар хамтран бүтээсэн юм. Ном бүтсэн түүхийн талаар Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав "Миний бие оюутан цэрэг хөтөлбөрийн талаар танилцуулахаар сайдтай уулзлаа. Намайг хөтөлбөрийнхөө талаар танилцуулаад дууссаны дараа манайх Монгол цэргийн урлагийн талаар бүтээл байдаг уу. Энэ сэдвийг сонсогч, байлдагч, оюутан цэргүүдэд хэрхэн заадаг юм бэ" гэж асуусан. Тэгэхэд нь дагнасан, базаж нэгтгэсэн бүтээл хараахан байхгүй байна. Бид гэхдээ энэ талаар заадаг" гэж хэлчихээд хэлэх үг олдоогүй. Тэр өдрөөс л эхлэн энэ талын бүтээл гаргах ёстой юм байна гэдэгт бид санал нэгдсэн юм" хэмээн онцолсон. Харин Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон "Цэргийн эрдмээр суралцаж байгаа манай залууст Монгол цэргийн урлагийн талаар өгүүлэх бүтээл ховор байна. Гадаадын цэргүүдийн тактик, арга барилын тухай бүтээл мэдээж олон. Иймээс сурах бичиг чиглэлээр энэхүү номыг бичиж гаргасан байгаа. Манайхан шимтэн уншиж, ширээнийхээ номыг болгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Хуваалцах