Монгол цэргүүд манлайллаа
Тэмцээнд 16 орны 36 баг тамирчин оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын цэргийн багийн холбоочин, ахлагч Э.Батсүх, дэд ахлагч З.Отгонхүү, дэд ахлагч П.Ууганбаяр нар дэлхийн орнуудын цэргүүдийг ардаа орхиж II байрт шалгарчээ.
Мэдээллийн алба

Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс амжилтын мэдээ ирлээ. Манай цэрэг эрчүүдтэй хамт Шинэ Кабул баазад үүрэг гүйцэтгэж буй дэлхийн орнуудын цэргийн багуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд буухиа гүйлтийн тэмцээн болон хүндийн өргөлтийн тэмцээн зохион байгуулагджээ. Тэмцээнд 16 орны 36 баг тамирчин оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын цэргийн багийн холбоочин, ахлагч Э.Батсүх, дэд ахлагч З.Отгонхүү, дэд ахлагч П.Ууганбаяр нар дэлхийн орнуудын цэргүүдийг ардаа орхиж II байрт шалгарчээ. Харин "Хүндийн өргөлт”-ийн тэмцээнд Монголын цэргийн багаас 10 тамирчин оролцсон бөгөөд дэд ахлагч Ч.Мөнхболд, хөнгөн жингийн ангилалд дэд ахлагч Г.Баасан нар тэргүүн байр тус тус эзэллээ.
Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд тус тус оршиж байгаа ба энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.


















