Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол цэргүүд Улаанталбайд шөнийн бэлтгэл хийж байна

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаанталбайд шөнийн бэлтгэлээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол цэргүүд Улаанталбайд шөнийн бэлтгэл хийж байна
Монгол цэргүүд Улаанталбайд шөнийн бэлтгэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 29-нд анх удаа Улаанталбайд шөнийн бэлтгэлээ хийлээ.

Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна. Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид өнөөдөр мөн адил Улаанталбайд шөнийн бэлтгэлээ хийнэ. Харин сүрт жагсаалын сүүлийн буюу ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болно.

Хуваалцах