Монгол түмэн минь сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт уншигчдадаа өргөн дэвшүүлье.
Мэдээллийн алба

Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт уншигчдадаа өргөн дэвшүүлье.
Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.
Эрэмгий бөхчүүд нь мэхтэй байг, эрдэнэт хүлгүүд нь хурдан байг, эрхий мэргэд нь цэцэн байг ээ!
Монгол түмэн минь сэтгэл тэнүүн, цэнгэл баяр дүүрэн сайхан наадаарай!
MNB.MN САЙТЫН ХАМТ ОЛОН


















