Монгол, Турк улсын иргэд харилцан визгүй зорчино
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Бүгд Найрамдах Турк улсын иргэд 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.
Мэдээллийн алба

Анкара хотноо өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ирэх сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Бүгд Найрамдах Турк улсын иргэд 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.


















