Монгол Улс АИ-92 шатахууны 20 хоногийн нөөцтэй ч нийлүүлэлтэд доголдол үүсчээ
Иргэд түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны борлуулалт зарим шатахуун түгээх станцад доголдлоо.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Иргэд түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны борлуулалт зарим шатахуун түгээх станцад доголдлоо. Тэд өнгөрсөн бямба гарагаас АИ-92 шатахууны худалдааг зогсоож, бусад шатахууныг хэвийн худалдаалж байна. Гэнэт доголдол үүссэн энэ асуудлыг бензиний үнэ нэмэгдэх нь гэж олон нийт хардаж байгаа. Харин албаныхан цуу яриа, ташаа мэдээлэл хомсдол үүсгэсэн гэж тайлбарлаж байна.
Хуваалцах


















