Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс анх удаа эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад олон улсын эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс анх удаа эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний уулзалтад оролцоно
Монгол Улс анх удаа эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Бүгд найрамдах Сингапур улсад олон улсын эрүүл мэндийн салбарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтад 170 гаруй орны 6000 гаруй компани оролцож, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнг үзэхээр 200 мянга гаруй хүн ирнэ гэх урьдчилсан тооцоо байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс анх удаагаа Монгол Улсыг энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтийг тавьсан бөгөөд үзэсгэлэнгийн танхимд 9 метр квадрат талбайд Монгол Улсын органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, Шанхайн эмнэлэгтэй танилцах 50 хүний урилгыг ирүүлсэн байна. Манай улсын эрүүл мэндийн салбарынхан энэхүү уулзалтад оролцсоноор:

•Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцлөөр худалдан авах, хамтран ажиллах.
•Эм, эм зүйн чиглэллийн бүтээгдэхүүнийг монголд албан ёсоор борлуулах франчайз худалдааг эрхлэх боломж нээгдэх.
•Олон улсын сүлжээ томоохон эмнэлгүүдтэй холбоо тогтоож хамтран ажиллах.
•Хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож ирээдүйн бизнестээ хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллах
•Үндэсний хүнсний нэмэлт, органик, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах.
•Ижил мэрэгжлийн дотоод гадаадад үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүстэй танилцаж туршлага солилцож, цаашид харилцан хамтран ажиллах.
• Шанхайн нэр хүндтэй эмнэлэгүүдээр зочилж үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцах.
•Дотоодын эмнэлүүдэд багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх зуучилалын бизнес эрхлэх.
•Олон улсад алдартай сургуулиудадтай хамтран ажиллах гэх мэт маш олон давуу талтай ажээ.

Хуваалцах