Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно

Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй.

Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.

Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,

• АИ-92 автобензин – 83,600 тонн

• Дизель түлш – 134,240 тонн

• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.

Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.

2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Хуваалцах