Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт орно

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-ийн Байнгын хорооны 42 дугаар хуралдаан аравдугаар сарын 26-нд болж Монгол Улсыг тус хэлэлцээрт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт орно
Монгол Улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт орно. Зураг: МҮОНРТ

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/-ийн Байнгын хорооны 42 дугаар хуралдаан аравдугаар сарын 26-нд болж Монгол Улсыг тус хэлэлцээрт гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэйгээр худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээр байгуулж хожим 2005 онд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” гэж нэрлэх болжээ.

Өнөөгийн байдлаар Бангладеш, Лаос, БНХАУ, БНСУ, Шри Ланка болон БНЭУ АПТА-д гишүүнээр элсээд байна.


Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын бүс нутгийн хэмжээний худалдааны анхны хэлэлцээр бөгөөд олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэхэд гол хөшүүрэг болох ач холбогдолтой аж.

Хэлэлцээрийн дагуу гишүүн улс импортод хамрагдах нийт барааны 40 хувь, хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх юм.

Хуваалцах