Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Шинжааны экспортын барааны үзэсгэлэн худалдаа боллоо
Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтайн бүсийн захиргаа, Хами бүсийн захиргаатай хамтран 2016 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо 7 дахь удаагийн “Монгол Улс-Шинжаан Уйгарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа”-г амжилттай зохион байгуул
Мэдээллийн алба



Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтайн бүсийн захиргаа, Хами бүсийн захиргаатай хамтран 2016 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо 7 дахь удаагийн “Монгол Улс-Шинжаан Уйгарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа”-г амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааны үеэр монгол, хятадын аж ахуйн нэгжийн төсөл танилцуулах бизнес уулзалт болж өнгөрлөө. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой юм.Үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалтыг нээж Аж үйлдвэрийн сайдын зөвлөлийн гишүүн С.Төгс, Аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Гуо Синцяо, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтайн бүсийн комиссар Талгат, Хами бүсийн захиргааны дэд комиссар Талехати Талиму нар тууз хайчлав.Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэн худалдаанд хятадын талаас БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Алтайн бүс нутгийн Худалдааны танхимын 20, аж ахуйн нэгжийн 60 орчим төлөөлөл оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам


















