Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол Улс, БНСУ-ын харилцаа-30 жил” ном хэвлэгдлээ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дипломатч Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа – 30 жил” номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргалаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол Улс, БНСУ-ын харилцаа-30 жил” ном хэвлэгдлээ
“Монгол Улс, БНСУ-ын харилцаа-30 жил” ном хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дипломатч Ж.Ломбо “Монгол Улс, БНСУ-ын харилцаа – 30 жил” номыг монгол, солонгос хэлээр эмхэтгэн гаргалаа.

Энэхүү ном нь манай хоёр улсын хооронд байгуулсан хууль эрх зүйн баримт бичиг, үе үеийн төр, засгийн тэргүүн нарын хэлсэн үг, дурсамж зэргийг түүвэрлэн тусгаснаараа хоёр улсын харилцааны талаар судалж буй эрдэмтэн судлаачид, оюутан залууст чухал гарын авлага болох юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахмад дипломатч Ж.Ломбыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Номын цагаан буян дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье.

Хуваалцах