Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс болон БН Казахстан Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулав

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах гуравдугаар шатны хэлэлцээ 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс болон БН Казахстан Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулав
Монгол Улс болон БН Казахстан Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах гуравдугаар шатны хэлэлцээ 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яаманд болж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд 1993.10.22-ны өдөр Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж байсан ба 2015.09.18-ны өдрөөр дуусгавар болсон юм. Хэлэлцээрийг шинэчлэх ажлын хүрээнд ажлын хэсэг гарч, ийнхүү шат шатны хэлэлцээрийг зохион байгуулж байна.

Хуваалцах