Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс дахь хүний эрхийн талаар мэдээлэл хүсчээ

БНХАУ-д суугаа Швед Улсын Элчин сайдын яам Засгийн газрынхаа хүсэлтийн дагуу Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг 3-4 жил тутам бэлтгэн хүргүүлдэг ажээ. Тус улсын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн II нарийн бичгийн дарга, хатагтай Мартина Сомоги саяхан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Ко

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс дахь хүний эрхийн талаар мэдээлэл хүсчээ
Монгол Улс дахь хүний эрхийн талаар мэдээлэл хүсчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д суугаа Швед Улсын Элчин сайдын яам Засгийн газрынхаа хүсэлтийн дагуу Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг 3-4 жил тутам бэлтгэн хүргүүлдэг ажээ. Тус улсын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн II нарийн бичгийн дарга, хатагтай Мартина Сомоги саяхан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэгтэй уулзаж, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүссэн байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн хөдөлмөрлөх эрх болон бусад эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

Хуваалцах