Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байгаад өөрийн үнэлгээг хийх шинжээчдийн багийг шалгаруулаад байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байгаад өөрийн үнэлгээг хийх шинжээчдийн багийг шалгаруулаад байна. Өмнө нь 2011 онд Конвенцийн 3, 4 дүгээр бүлгийг НҮБ-аар үнэлүүлж, шинжээчдийн зөвлөмж гаргуулсан бөгөөд энэ нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөөтэйгүүр дэлхийн тавцанд тухайн улсын нэр хүндэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.

Авлигын эсрэг конвенцид заасан үүргийн хэрэгжилтийг дотоодын шинжээчдээр урьдчилан үнэлүүлж, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэх үүргийг уг Конвенцид нэгдсэн улс орнууд хүлээсэн байдаг.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Хөрөнгө буцаан олгох” бүлгийн хэрэгжилтэд хөндлөнгийн, урьдчилсан үнэлгээг хийхээр “Юстиция” ХХК болон “Баянзүрх консалтинг” ХХН шалгарав. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 2, 5 дугаар бүлгийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг наймдугаар сард багтааж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлэхээр ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг конвенцийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Авлигатай тэмцэх дэлхийн хамгийн хүчтэй эрх зүйн зэвсэг” хэмээн тодорхойлсон юм.

Хуваалцах