Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс дэлхийн стресстэй орнуудын эгнээнд явж байна

“Bloomberg” агентлагаас дэлхийн хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргасан байна.Жагсаалтыг гаргахдаа дотоодын нийт бүтээгдэхүүн, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс дэлхийн стресстэй орнуудын эгнээнд явж байна
Монгол Улс дэлхийн стресстэй орнуудын эгнээнд явж байна. Зураг: МҮОНРТ

“Bloomberg” агентлагаас дэлхийн хамгийн их стресстэй улсуудын жагсаалтыг гаргасан байна.Жагсаалтыг гаргахдаа дотоодын нийт бүтээгдэхүүн, 100 мянган хүнд оногдох аллага, дундаж орлого, эрх тэгш байдлын үзүүлэлт, авлига хээл хахууль, ажилгүйдлийн хэмжээ, хүн амын дундаж наслалт, хотуудын бохидолтын хэмжээ зэргийг авч үзсэн аж.

Жагсаалтыг Нигер улс тэргүүлсэн бөгөөд тус улсын иргэд дэлхийн бусад орны оршин суугчдаас хамгийн их сэтгэлийн дарамт, хямралд ордог гэсэн үг юм байна. Харин манай улсын хувьд нийт оноо 55.4 гэсэн үзүүлэлтээр жагсаалтын дөрөвдүгээр байранд орсон ажээ.

Манай улсын хувьд 100 мянган хүнд оногдох аллагын үзүүлэлт нь 8.7 хувь, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4213 ам.доллар, эрх тэгш байдлын үзүүлэлт 36.5 болон авлигын үзүүлэлт 36 оноотой байгаа юм.

Мөн түүнчлэн дэлхийн хамгийн стрессгүй улсаар Норвеги тодорчээ. Тус улс 5.4 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

Түлхүүр үг:стресс
Хуваалцах