Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улсад манай улсын Элчин сайдын яам, 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар ажилладаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна
Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна.

Монгол иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой гэж үзэн, 2016 онд Бразил болон Индонезэд байсан Элчин сайдын яамдыг татан буулгасан байдаг.

Тэгвэл энэ жил Бразил, Испани зэрэг улсад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.

Mongolian National Radio · Монгол Улс Испани, Бразил зэрэг улсад Элчин сайдын яам нээхээр төлөвлөж байна

Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улсад манай улсын Элчин сайдын яам, 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар ажилладаг.

Түүнчлэн энгийн паспорттай иргэд 30 оронд, албан болон дипломат паспорттай иргэд 66 оронд визгүй зорчиж байна.

Хуваалцах