Монгол улс JPO хөтөлбөрт нэгдлээ
Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонгтой уулзлаа.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонгтой уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт гарч буй ажлын байрны талаар цаг алдалгүй мэдээлэл авах, ажлын байрны сонгон шалгаруулалтын туршлагаас суралцах, цаашилбал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг гэрээгээр ажиллуулах зэрэг боломжууд нээгдэх юм. НҮБ-ын JPO хөтөлбөр нь 30 орчим улсад хэрэгждэг бөгөөд тэдгээрийн эгнээнд Монгол улс ийнхүү нэгдлээ.


















