Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс хоёр дахь удаагаа тавдугаар нислэгийн эрхийг авлаа

Монгол Улс агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ энэ онд авсан. Тодруулбал, МИАТ ХК энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ. Өмнө нь манай улс 1996 онд олон улсын агаарын тээврийн тавдугаар эрхийг авч, Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс хоёр дахь удаагаа тавдугаар нислэгийн эрхийг авлаа
Монгол Улс хоёр дахь удаагаа тавдугаар нислэгийн эрхийг авлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улс агаарын тээврийн хоёр дахь тавдугаар эрхээ энэ онд авсан. Тодруулбал, МИАТ ХК энэ сарын 24-нд Сингапур руу эхний нислэгээ үйлдэнэ. Өмнө нь манай улс 1996 онд олон улсын агаарын тээврийн тавдугаар эрхийг авч, Москва-Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

Тэгвэл 18 жилийн дараа Бээжин-Сингапурын чиглэлд нислэг үйлдэхээр болж, бэлтгэл ажлаа хангаад байна. Тавдугаар эрх авахын тулд олон улсын агаарын тээврийн компаниуд өрсөлддөг бөгөөд энэ удаагийн нислэгийн эрхийг авахын тулд Зам, тээврийн сайд А.Гансүх бяцхан заль хэрэглэсэн гэдэг.

Тэрбээр “Манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ганцхан онгоцтой. Манайд энэ эрхийг өгчих” гэж өрөвдүүлэх тактик хэрэглэсэн нь амжилттай болсон талаараа дурсан ярьсан нь бий.

Олон улсын нислэгийн тавдугаар эрх гэдэг нь нэг улсын зорчигчдыг нөгөө улсад дамжуулан тээвэрлэх эрх юм байна.

Түлхүүр үг:Монгол улс хоёр дахь удаагаа тавдугаар нислэлгийн эрхийг авлаа
Хуваалцах