Монгол улс Нээлттэй Засгийн Түншлэлд нэгдэхийг хүсчээ
Маргааш буюу энэ сарын 15-ны 10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөөний төсөлд санал авахаар төрийн байгууллагууд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах хэлэлцүүлэг болно.
Мэдээллийн алба

АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих үүргийг улс орнуудын Засгийн газарт хүлээлгэх зорилго бүхий Нээлттэй Засгийн Түншлэлд 2011 оноос хойш дэлхийн улс орнууд нэгдэж эхэлжээ. Монгол Улс энэхүү түншлэлд нэгдэн орох сонирхолоо илэрхийлээд байгаа аж. Нэгдэн ороход өөрийн хүлээх үүргийн хүрээнд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байдаг.
Төлөвлөгөөг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотой хэлэлцүүлгийн дүнд боловсруулах зарчимтай юм байна.