Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс нэг гавьяат сувилагчтай

“Эгэл жирийн энгүй ачтан” ахмад сувилагчдын төлөөллийг алдаршуулах хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож, олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс нэг гавьяат сувилагчтай
Монгол Улс нэг гавьяат сувилагчтай. Зураг: МҮОНРТ

“Эгэл жирийн энгүй ачтан” ахмад сувилагчдын төлөөллийг алдаршуулах хүндэтгэлийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцож, олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.

Манай улс нэг гавьяат сувилагчтай бөгөөд тэрбээр одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэгч сувилагчаар ажиллаж байжээ. Г.Өөдөс нь 1990 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан бөгөөд өдгөө 85 насыг наслаад байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж, гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн үе үеийн ахмад сувилагчдын төлөөллийг “Монголын ахмад сувилагчдын холбоо”-ноос алдаршуулан, хүндэтгэл үзүүллээ.

Хуваалцах