Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн энэ нэгдүгээр сарын 28-ны өдөр

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн энэ нэгдүгээр сарын 28-ны өдөр Женевийн их сургуулийн Европын болон олон улсын засаглалын ахисан түвшний магистрын хөтөлбөрийн оюутнуудад Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр Евразийн бүс нутгийн гео стратегийн ач холбогдол, их гүрнүүдийн ашиг сонирхол, “Бүс ба зам” санаачилга, түүний хүрээн дэх Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор зэрэг өргөн хүрээний асуудлаар мэдээлэл хийж, санал солилцов. Түүнчлэн эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдэд Швейцар болон Монгол Улсын “гуравдагч хөрш” бусад улс оролцох нь нээлттэй болохыг онцлов.

Хуваалцах