Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан цахим зөвлөгөөн боллоо
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Бүтээгдэхүүний загварын хамгаалалтын асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Бүтээгдэхүүний загварын хамгаалалтын асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас зөвлөгөөнийг Оросын Холбооны Улсын Холбооны Оюуны өмчийн газрын удирдлага дор цахимаар зохион байгуулж, гурван орны Оюуны өмчийн газрын дарга нар уулзалтыг цахимаар нээж үг хэллээ.
Зөвлөгөөний үеэр талууд бүтээгдэхүүний загварыг хамгаалах эрх зүйн орчин, бүртгэлийн тогтолцоо, сүүлийн үеийн статистик мэдээллийг танилцуулсан юм.
Бүтээгдэхүүний загварын хамгаалалт, бүртгэлтэй холбоотой асуудлыг гурван улсад Патентийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд бүтээгдэхүүний загварт хамаарах Гаагийн системд Монгол болон Орос улс элссэн бөгөөд БНХАУ уг хэлэлцээрт элсэхээр бэлтгэж байна.
Монгол орны хувьд дэлхийн бусад орнуудын бүтээгдэхүүний загварын мэдээллийн санд холбогдох, оюуны өмчийн мэдээлэл солилцох зорилтын хүрээнд Бүтээгдэхүүний загварын Олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр, Бүтээгдэхүүний загварын Олон улсын бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээрийн Женевийн акт болон Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарногийн хэлэлцээр гэсэн үндсэн 3 хэлэлцээрт нэгдэж, дагаж мөрддөг.Эх сурвалж: Оюуны Өмчийн Газар


















