Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ

Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ
Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсантай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс цаазаар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр, "Энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

“Тус үйл явц нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмэр бөгөөд хүний эрхийн төлөөх тэмцэлд нааштай ахиц дэвшил гарч байгаагийн тод жишээ юм. Аймшигт, хэрцгий үйлдлээс болж бид үндсэн хүн чанараа алдахыг зөвшөөрөх ёсгүй. Хүчтэй, тогтвортой удирдлагын үр дүнд Монгол Улс тус хуулийг баталсан нь тус үнэнийг дахин нотлов” хэмээн дээд комиссар мэдэгдэлдээ цохон дурджээ.

Сүүлийн 10 жилд цаазаар авах ялыг гүйцэтгээгүй эсвэл түр хойшлуулсан 60 улс байдаг бөгөөд Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон болжээ.

Хуваалцах