Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс цай үйлдвэрлэдэг 40 гаруй үйлдвэртэй

Манай улсад цай үйлдвэрлэдэг бүртгэлтэй байгаа 40 гаруй үйлдвэр байдаг. Монгол Улс цайны хэрэглээний 2 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 сарын байдлаар 6.398.2 долларын 4.2 тонн цайг импортолж, 8 000 кг буюу 57 000 долларын цай экспортолсон гэсэн мэдээ байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс цай үйлдвэрлэдэг 40 гаруй үйлдвэртэй
Монгол Улс цай үйлдвэрлэдэг 40 гаруй үйлдвэртэй. Зураг: МҮОНРТ

Манай улсад цай үйлдвэрлэдэг бүртгэлтэй байгаа 40 гаруй үйлдвэр байдаг. Монгол Улс цайны хэрэглээний 2 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 сарын байдлаар 6.398.2 долларын 4.2 тонн цайг импортолж, 8 000 кг буюу 57 000 долларын цай экспортлосон гэсэн мэдээ байна.

ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжих, гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулах зэрэг зорилт хэрэгжүүлэхээр тусгасан” гэдгийг Цай үйлдвэрлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Хуваалцах