Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна

Цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан юм. Цоохор ирвэстэй улс орнууд түүнийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх шинэ санаачилга гаргаж, манай улс ч нэгдсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна
Монгол Улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Зураг: МҮОНРТ

Цоохор ирвэс нь нэн ховордсон амьтан юм. Цоохор ирвэстэй улс орнууд түүнийг хамгаалж, түүний нутагладаг өндөр уулын экосистемийг хадгалж үлдэх шинэ санаачилга гаргаж, манай улс ч нэгдсэн.

Баян-Өлгий аймгийн хувьд Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар цоохор ирвэсийн нутаг. 1990-ээд оноос хойш цоохор ирвэсийн нутагшил байж болох олон газар нутгийг тусгай хамгаалалтад авчээ. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалттай 20 газарт цоохор ирвэс амьдарч байна.

Монгол, Орос хоёр улсын хилийн дагуу цоохор ирвэсийн нутагт хоёр Дархан цаазат газар байгуулжээ. Ингэснээр баруун таван аймагт хулгайн ан эрс буурсан тухай Баян-Өлгий аймгийн тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, цоохор ирвэс судлаач н.Жухан хэллээ.

Хуваалцах