Монгол Улс Тусгаар тогтносны 104 жилийн ойн өдөр
Ийнхүү нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад байсан уг өдрийг бүх нийтийн баяр болгон тав дахь жилдээ тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол Улс Тусгаар тогтносны 104 жилийн ой тохиож байна. 1911 онд Монголчууд Манжийн дарлалаас ангижрах хувьсгалыг өрнүүлж, улмаар улс гүрнээ сэргээн мандуулж, дэлхий нийтэд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан билээ. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэстний сэргэн мандах их үйлийн эхлэл болсноороо Ардын хувьсгалтай дүйцэхүйц ач холбогдолтой хэмээн үзэж, Н.Батбаяр нарын нэр бүхий УИХ-ын гишүүд 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан билээ.
Энэхүү түүхэн үйл явдал болон Монгол Улсад анхны төрийн таван яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан өргөн барьсан уг хууль батлагдсанаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон юм.
Ийнхүү нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн жагсаалтад байсан уг өдрийг бүх нийтийн баяр болгон тав дахь жилдээ тэмдэглэж байна.


















