Монгол Улс “Улаанбурхан” өвчний тархалтыг таслан зогсоож чадсан анхны улсуудын нэг боллоо
Монгол Улс 1993 оноос хойш жилд хоёр удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг. Энэ аяныг жилд хоёр удаа тавдугаар сар болон 10 дугаар саруудад
Мэдээллийн алба

Монгол Улс 1993 оноос хойш жилд хоёр удаа дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх товлолын вакцинаас ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулдаг. Энэ аяныг жилд хоёр удаа тавдугаар сар болон 10 дугаар саруудад зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тавдугаар сард зохион байгуулагдах байсан дархлаажуулалтын 10 хоног зургаадугаар сард болж байна. Учир нь энэ сарын 26, 27-нд “Улаанбурхангүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаатай уялдуулан хугацаанд нь түр өөрчлөлт оруулжээ.
Энэ жил Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэг болсон бөгөөд дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөний үеэр Монгол Улс “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах батламж”-ийг хүлээж авах ёслол болох юм байна.
Дархлаажуулалтын үндэсний зөвлөлгөөнд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний асуудал хариуцсан захирал, Номхон далайн баруун эргийн бүсийн Дархлаажуулалтын багийн ахлагч болон бусад төлөөлөгчид ирж оролцох аж. Үндэсний зөвлөлгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож батламжийг хүлээн авах юм байна. Үүний зэрэгцээ зөвлөлгөөнөөр дархлаажуулалтын үр дүн, ололт амжилтаа хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний чиглэлийг гаргах юм байна. Энэ зөвлөлгөөнд ЭМЯ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан дэмжлэг үзүүлж оролцож байгаа бөгөөд ЖАЙКА олон улсын байгууллага, аймаг, орон нутаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй төлөөлөгчид оролцохоор болжээ.


















