Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой буюу 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой буюу 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 18.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм. Худалдаа, Японы хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, Японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг зорилготой хэлэлцээр юм.

Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлаар хэлэлцээ хийжээ.

Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм.

Хуваалцах