Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс Японд хуурай сүү, чацарганы тос экспортлох боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс Японд хуурай сүү, чацарганы тос экспортлох боломжтой
Монгол Улс Японд хуурай сүү, чацарганы тос экспортлох боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачилгаар Япон улстай хамтран бизнес эрхлэгчдийн төлөөллийг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Токио хотод болсон уг уулзалтаар бизнесийнхэн тулгамддаг асуудлуудаа ярихаас гадна Япон улстай бизнесээ өргөжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ гэдэгт санал бодлоо солилцлоо. Монголоос хуурай сүү, чацарганы тос гэх мэт экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээгдсэнийг ч энэ үеэр бизнес эрхлэгчид ерөнхий сайдад дуулгалаа.

Өнөөдөр Токио хотноо Япон-Монголын Худалдаа хөрөнгө оруулалтын форум мөн зохион байгуулагдана. “Монголын Мэдээ” суваг үйл явдлыг шуурхай дамжуулна.

Хуваалцах