Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогдлоо

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогдов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогдлоо
Монгол Улс Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогдов.

Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-гийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал оролцож байна.

ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 140 оронд 100 сая ам.долларын 1.500 орчим төсөл хэрэгжүүлсэн.

Хуваалцах